No Result
View All Result
Newsletter
Bombog.info
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонжоо
  • Сонин хачин
  • PRIVACY POLICY
  • Contact us
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонжоо
  • Сонин хачин
  • PRIVACY POLICY
  • Contact us
No Result
View All Result
Bombog.info

ЗУРХАЙН ОРДУУД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

admin by admin
September 18, 2022
in Зурхай
0
ЗУРХАЙН ОРДУУД АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Од эрхэсийн байрлал бидний зан чанарт нөлөөлдөг. Хүний дадал зуршил өөрчлөгддөг ч гэлээ хувь хүний зан чанар өөрчлөгдөхгүй. Амьдралын аз жаргалыг олох зөвлөгөөтэй танилцана уу. Хонь Хонины ордныхон аз жаргалыг эрх чөлөө, зах хязгааргүй мэдрэмжээр дамжуулан мэдэрнэ. Өөрсдийн хүчээр аз жаргалыг олж авах хүсэлтэй, замын дундаас буцна гэж байхгүй. Гэхдээ бусдаас тусламж дэмжлэг авахаас бүү татгалзаарай гэж зөвлөмөөр байна, яагаад гэвэл таниас шалтгаалахгүй гадаад хүчин зүйлс гэж бий. Өөрийн амьдрал, ажил төрөлд зөв сэтгэлтэй, чин сэтгэлээсээ хандах хүнийг л оруулах хэрэгтэй. Үхэр Үхрийнхэн өөрийгөө чамин зүйлээр тойруулах дуртай. Тэд баян тансаг, чинээлэг зүйл рүү тэмцэнэ. Аз жаргал гэдэг бол ая тухтай байхаас гадна тэднийг байгаагаар нь хүлээн авч, үнэлэх хүн хажууд нь байхыг хэлнэ. Тэнцвэрт байдал, маргаашийнхаа өдөрт итгэлтэй байхад тэдний хувьд аз жаргал. Тэд харилцан хайр дурлал хүсдэг. Ихэр Заримдаа хүсэл сонирхолоо тодорхойлоход хэцүү санагддаг. Сэтгэл санаа, өдөр, цаг агаар зэрэг хүчин зүйлээс хамаарч өөрийнх нь хүсэл сонирхол өөрчлөгдөнө. Тэдний хувьд хамгийн чухал зүйл бол харилцаа, шинэ сэтгэгдэл, шинэ танил болон эерэг сэтгэл хөдлөл. Тэдний хувьд аз жаргалыг зөвхөн эрэлхийлэх бус бусдад аз жаргал бэлэглэх нь аз жаргал болно. Мэлхий Романтик, гэрийн ая тух, халуун дулаан уур амьсгал чухал. Тэд зарим үед ганцаараа үлдэж хүсэл мөрөөдлөө тодорхойлох хэрэгтэй болно. Өөрөө өөртөө цаг гаргаж чадаж байгаадаа тэд аз жаргалыг мэдэрнэ. Өөрийгөө хувь хүний хувьд үнэлж хүндэлж чадсанаар аз жаргалын түлхүүрийг олох ажээ. Арслан Өөртөө итгэлтэй Арслангийн хувьд аз жаргалыг мэдрэхэд өөрийгөө илэрхийлэх орон зай дутагддаг гэмээр. Тэдэнд зааж сургахыг тэвчихгүй. Тэдний авьяас чадлыг үнэлж дөвийлгөхөд дуртай. Бас нэг чухал аз жаргал бол уран бүтээлийн давалгаа. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Арслангууд зарим үед өөрийгөө бусдаас дээгүүр тавих явдлыг багасгаж чадвал ойр дотны хүмүүсийнхээ хайр хүндэтгэлийг улам их хүлээж чадна гэж үзэж байна. Охин Эмх цэгцийг эрхэмлэдэг Охины ордыхон өөрийн гараар ая тухыг бүтээхийг хүснэ. Энэ хөдөлмөрөөсөө тэр аз жаргал, сэтгэлийн тайтгарал авдаг байна. Тэдний хувьд аз жаргал гэдэг бол тэнцвэрт байдал бөгөөд бүх зүйл байрандаа байхыг ойлгоно. Аз жаргалыг бүрэн утгаар нь мэдрэхийн тулд тэд аливаа зүйлийг хүндрүүлэлгүй хөнгөнөөр хүлээн авч байх нь зүйтэй. Бусдыг шүүмжлэх, өөрийгөө төгс байлгах гэж бүү зов. Энэ тохиолдолд та аз жаргалыг бүрнээр нь мэдэрнэ. Жинлүүр Тэдний хувьд тэнцвэрт байдал чухал. “Алтан дундаж”-ийг баримтлан тэд аз жаргалыг мэдэрч чадна. Аз жаргалыг барихын тулд бусдыг татан оролцуулахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Зөвхөн та л өөрийн дотоод сэтгэлийг ойлгож тэнцвэрт байдлыг хадгалж чадна гэдгийг ойлгоорой. Хилэнц Тэд онцгой эрч хүчтэй, тэд бусдын сэтгэл хөдлөлөөр өөрийгөө цэнэглэж чаддаг. Энэ ордныхныг ихэвчлэн эрч хүчийг сорогч хэмээдэг бөгөөд хүний төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг өөртөө эерэг болгон хувиргаж чаддагаараа бусдаас онцлог. Аз жаргалыг мэдрэхийн тулд тэд аюултай спортоор хичээллэхэд ч бэлэн. Хүн л болсон хойно зөрчилдөөн, уур хилэн, хардалт байлгүй яах вэ, энэ бүгдээсээ ангижирч чадвал аз жаргалын үүд нээлттэй. Дотоод сэтгэлийн тайтгарлыг олохыг зөвлөж байна. Нум Цуцашгүй Нумынхан зүүдэндээ ч адал явдлаар дүүрэн аялалд гарна. Сайн сайхан ирээдүйн төлөө байнга тэмцэх тэд арагш эргэж харахгүй, нэг газраа удаан зогсох ч үгүй. Алдар хүндийг эрхэмлэх энэ ордныхон нийгэмд өндөр албан тушаал хаших дуртай. Байнгын хөдөлгөөнд байгаа нь аз жаргалыг олоход саад учруулах тул нөхцөл байдлыг яг одоо цагаар үнэлж хэсэг тайвшрах хэрэгтэй ажээ. Матар Тэдний хувьд ажил аз жаргалыг авчирна. Байгалиас заяасан авьяастай тул дуртай ажлаа амархан олно. Чөлөөт цагаа ажил хөдөлмөрт зарцуулна. Тэд эрэлт, хэрэгцээгээ сайн тодорхойлж чаддаг хүмүүс байдаг. Өөрийгөө хэрэгтэй гэж үзвэл нүдэн дээр цэцэглэнэ, өөрийгөө хөгжүүлнэ. Аз жаргалыг бүрнээр нь мэдрэхийн тулд тэд тайвширч, амарч сурах хэрэгтэй. Хумх Хөнгөн сэтгэл нь тэднийг аз жаргалтай болгоно. Тэрээр өөрийгөө үнэнч найз нөхдөөр хүрээлүүлсэн. Гэхдээ аз жаргалыг бүрэн утгаар нь мэдрэхийн тулд тэд өнөөдрөөр амьдарч сурвал зохилтой. Ирээдүйг тааварлан харах гэсний хэрэггүй, амьдралын хором мөч бүрээс аз жаргалыг мэдрээрэй. Загас Тэд бусдад тусалж байгаадаа аз жаргалтай байдаг. Хэн нэгнийг баярлуулж эсвэл ямар нэгэн үйлсэд хувь нэмрээ оруулсандаа тэд аз жаргалыг мэдэрнэ. Бас нөгөө тал бий: Тэд өөрсдийгөө хайрлуулж, өрөвдүүлэх дуртай хүмүүс. Тэдний хувьд аз жаргал гэдэг бол бусдад туслах, өөрөө тусламж авахыг хүснэ. Өнгөрснийг мартаж сураарай гэж зөвлөмөөр байна. Уучилж, өршөөж сур – энэ бол аз жаргалын нэг мөнөөс мөн. Аз жаргал гэдэг хүн болгонд адилгүй ойлголт, бид бүгд л сэтгэл хөдлөл, хайрлаж хүндэлж явдаг хүнтэй. Хайр дурлал хүн болгоныг аз жаргалтай болгож чадна, үүнд та ямар ордных байх нь огт хамаагүй.

Previous Post

Таны уйтгар гунигийн зурхай. Ордууд эморлоо яаж давж гардаг вэ?

Next Post

Зурхайн ордныхон ямар аав болдог вэ? Зурхайн ордоор нь ямар ордны нөхөртэй болохоо шийдээрэй!

admin

admin

Next Post
Зурхайн ордныхон ямар аав болдог вэ? Зурхайн ордоор нь ямар ордны нөхөртэй болохоо шийдээрэй!

Зурхайн ордныхон ямар аав болдог вэ? Зурхайн ордоор нь ямар ордны нөхөртэй болохоо шийдээрэй!

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Search

No Result
View All Result

Popular posts

  • 2023 ОНД ЦӨМ БАЯЖИХ 5 ОРД! 2023 ОНД ЯМАР ОРДУУДЫГ САНХҮҮГИЙН АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

    2023 ОНД ЦӨМ БАЯЖИХ 5 ОРД! 2023 ОНД ЯМАР ОРДУУДЫГ САНХҮҮГИЙН АМЖИЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 2023 ОНД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЧ, ЭД БАЯЛГИЙН ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГАХ ЗУРХАЙН 4 ОРД

    0 shares
    Share 0 Tweet 0
  • ШОУДАХЫН ТӨЛӨӨ ТӨРСӨН МЭТ ЗУГАА ЦЭНГЭЛД ХАЙРТАЙ ЗУРХАЙН 2 ОРД

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Өөрт таалагдсан сарнайг сонгоод таны хүсэл хэзээ биелэхийг олж мэдээрэй!

    0 shares
    Share 0 Tweet 0
Facebook Twitter VK Tumblr Pinterest Instagram RSS

About Me

Сонирхолтой чөлөөт мэдээ мэдээллийг танд хүргэх болно

Categories

  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Мэдээ
  • Сонжоо
  • Сонин хачин

© 2023 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Мэдээ
  • Зөвлөгөө
  • Зурхай
  • Сонжоо
  • Сонин хачин
  • PRIVACY POLICY
  • Contact us

© 2023 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.