Хонь Өмнө нь бодохоос цаашгүй байсан ажлуудыг энэ сард хэрэгжүүлэх эхлэх цаг болжээ. Танд олон хүсэлтүүд ирж байсан ч тохиромжтой эрч хүч дутагдаад байж. Өөрийнхөө талаар та арай өөрөөр мэдэрч эхлэх болно. Юманд яаравчлах хэрэггүй. 11-ны өдрийн ойролцоо та шинэ хайр дурлалтай учирснаар мөрөөдөлд автах болно.Ухаалаг байж, сэтгэл хөдлөлөө дараарай. Ирэх хоёр сарын турш танд зохион байгуулах чадвар хэрэг болно. Одоо байгаа харилцаагаа тогтвортой, удаан байлгахыг хүсч байвал чин сэтгэлээ түүнд харуулахаас бү эмээ. Байгууллага тань шинэ үүрэгт ажил хүлээж авснаар, танд олон боломжууд гарч ирнэ. Юуг ч бүү өнгөрөө. Үнийг нь дийлэмгүй хувцас хэрэглэлд мөнгөө зарцуулахдаа хянамгай бай. Эцэст нь дүгнэж хэлэхэд бүх талбар дээр өөрийнхөө хичээл зүтгэлийг хангалттай харуулах юм бол шагналаа авч чадна. Хичнээн зоригтой, хүчтэй болохоо заавал харуул. Үхэр Хайртай хүмүүстэйгээ харьцахдаа өөрийгөө хянаж, уур бухимдалд толгойгоо эзэмдүүлэхээс зайлсхий. Хуучин найз нөхөдтэй холбоотой шийдэгдээгүй асуудлууд гарч ирж мэднэ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд энэ бүхэн аажмаар намдана. Таны ажил ид цэцэглэж байна. Хийх юм чинь ихэснэ. Хувийн амьдралаа хэт орхигдуулуузай. Эс тэгвээс сарын дундуур үл ойлголцол гарч магадгүй. Сэтгэл санаа чинь хоёрдоод байвал, хоёуланг нь хослуулж болох арга замыг хай. Тэгж чадвал амжилт бүтээл, гоо үзэсгэлэн оргилдоо хүрнэ. Хоолны дэглэмдээ анхаараарай. Ямар нэг алтан боломжийг хажуугаараа өнгөрөөх вий. Ихэр Таны бүтээлч чанар оргилдоо хүрэх учраас, өөрийгөө аз жаргалтай болгодог зохион бүтээх, урлах ажлыг хий. Өнгө, гэрэл, хөгжим, бүжиг 4 бол таны туслах. Та энэ сард бусдад буруу сэтгэгдэл төрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Шийдвэр гаргахаасаа өмнө хүмүүсийн үзэл бодлыг сонс. Боломжтой бол дараа сард, арай тунгалаг ухаантай болтлоо томоохон шийдвэрүүдийг хойшлуул. 20-ны өдрөөс хойш таны ажил хэрэг ундарна. 16-наас хойш томилолтоор явж магадгүй. Хийж байгаа юм болгон чинь таньд амьдралын баяр баяслыг мэдрүүлдэг байх ёстой. Олон хүн таниас тусламж хүсч, халамж шаардах болно.Та энэ сард хүн бүхний ээж шиг л байна. Бусдыг буруутгахаасаа өмнө сайн бод. Хайр дурлалын тал дээр та хянамгай байж чадвал бүх зүйл болдгоороо болж, аажмаар нөхцөл байдал сайжирсаар байх болно. Та ойр дотны хүмүүсээсээ амар амгалан тайван байдлыг мэдэрч, тэдний хажууд байх ямар тохь тухтай болохыг мэднэ.
Мэлхий Таны мэдрэмтгий байдал дээшлэх учраас, гоо үзэмж, зохион байгуулалт, эв найрыг амьдралдаа бий болго. Гэр орон чинь ямар амгалан сайхан байгааг та гэнэтхэн ойлгож санаа амрах вий. Хэдэн жилийн туршид мэдрээгүй энх тайван таны гэрт зочилно. Санхүүгийн байдал сайн байна. Таны ажил нэмэгдсэн хэдий ч, өөрийнхөө ачааллыг хэтрүүлэхээс болгоомжил. Хайр дурлалын тал дээр бусдын шүүмжийг бүү тоо. Та бол тусдаа хувь хүн. Найзууд ямар ч зан гаргасан гэр бүл таны дэргэд байгааг бүү умарт. Алсын хараатай байвал та өөртөө шинэ боломжийг нээж чадна. Үзэл бодлоо илэрхийлж, өөрийнхөө төлөө бат зогсох нь энэ сард танд том нэмэр болох ч 19-ний өдрийн ойролцоо буруугаа хүлээхээс бүү төвөгшөөгөөрэй. Арслан Идэж байгаа хоол хүнсэндээ анхаар. Харшилтай зүйлсээс зайлсхийж, хоолоо ихдүүлэхээс болгоомжил. Таны амьдрал баяр баясал, инээд хөөр хэрэгтэй байна. Танд зугаа цэнгэл, найзуудын хайр, дурлал дутагдаж байна. Өөрийгөө юунд ч битгий хорьж цагд. Та энэ сард романс, гэрлэлтийн талаар бодох болно. Хэн нэгэн хүнтэй харилцаатай байгаа бол, түүнд өөрийнхөө эмзэг, мэдрэмтгий чанарыг харуулснаар илүү дотно болох боломжтой. Харин ганц бие Арслангуудад шинэ хамтрагч гарч ирнэ. Хүн болгон харагддаг шигээ байдаггүй гэдгийг санаж нээлттэй ханд. Энэ сарын бүх мөнгөний эх үүсвэр урьдаас төлөвлөгдсөн, хийгдсэн ажлууд байх болно. Бусад хүмүүс таны ур чадварыг олж анзаарахын хирээр та улам шаргуу хичээнэ. Хүмүүс таныг хоолоор дайлах байх. Энэ нь тэдний талархсан сэтгэлийн илэрхийлэл юм. Ямар нэг зүйлд яаран автахаасаа өмнө сайн судалгаа, шинжилгээ хий.
Охин Таны мэргэжлийн тал дээр удирдагч байхыг хүсдэг занг чинь ойлгож байна. Гэхдээ болгоомжтой байгаарай. Өөрөөсөө доогуур албан тушаалтай хүмүүст зөөлөн, энэрэнгүй хандахгүй байх аваас хүн бүр таниас нүүрээ буруулж, ганцаараа үлдэх аюултай. Зүрх сэтгэл, ажил хоёрыг хослуулах амаргүй хэрэг хэдий ч өөрийнхөө арга барилыг шинэчилж, чухал харилцаатай хүмүүстээ анхаарал хандуул. Сарын сүүлээр хуриманд уригдаж магадгүй. Танд гуниглаж, нулимас дуслуулах үе ирлээ ч, түүний цаана эрх чөлөө, бие даасан байдал хүлээж байгааг бүү март. Мөнгөний талаар тэгтлээ санаа зовох хэрэггүй. Жинхэнэ хайртай хүнээ олоход цаг хугацаа шаардагдах тул бүү яаравчил. Хүрэх цэг, очих газраа зөв тодорхойлж, итгэлтэй хүмүүсээсээ тусламж хүс. Мөнгө асуусан хүн бүрт өгөөд байвал та өөрөө нимгэн түрийвчтэй хоцорно. Жинлүүр Чихэрлэг хүнс бага хэрэглэхгүй бол эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй. Хайр дурлалын тал дээр нэг биш нилээн хэдэн боломжууд гарч ирж магадгүй. Бүх юм харагддаг шигээ байдаггүй учраас, өөрийнхөө зүрх сэтгэлийг хэн нэгэнд өгөхдөө хянамгай хандаарай. 16-наас хойш үг хэлээ анхаарахгүй бол маргаанд орооцолдож мэднэ. Дараа сар хүртэл ямар нэг чухал, онцгой үйл хэрэгт ороод хэрэггүй. Эсрэг хүйстэнд итгэх итгэлээ эргүүлэн ол. Гэрээ илүү халуун дулаан уур амьсгалтай болгоход цөөн хэдэн чимэглэл л хэрэгтэй. 10 сарын эхээр боломжтой бол орноосоо өндийх гээд хэрэггүй. Энэ өдрүүдэд бүх зүйл эсрэгээрээ эргэж магадгүй. Энэ таны буруу биш, од эрхсийн эрхшээл тул цаг хугацаа өнгөрөхийг хүлээ. Гэвч сарын сүүлээр ертөнцөд хэн нь “дарга” болохыг үзүүлээд өгөөрэй.
Хилэнц Хүн болгонтой эв найрамдалтай байх цаг иржээ. Хэзээ ч эвлэрэхгүй гэж боддог байсан хүндээ ч эелдэг хандаж чадвал та амьдралын шалгуурыг давж байгаа нь тэр. Ажлын дарамт шахалт асуудал үүсгэж магадгүй ч, зарим нэг муу хүмүүс таныг сэтгэл санаагаар унагахын тулд довыг уул болгон ярьж байж мэдэхийг анхаар. Санхүүдээ хянамгай ханд. Ирэх саруудад таны карьерт шинэ хуудсыг эхлүүлэх үйл явдал болно. Бэлтгэлтэй бай. Хайр дурлалын тал дээр заримдаа хэцүү байсан ч, “тас зуураад” үлдэх нь дээр юм. Гэвч таны горьдлого бодит байдал дээр тулгуурлаж байгаа эсэхэд анхаараарай. Гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохын тулд өөрийнхөө үзэл бодол дээр бат зогсож, тодорхой шалтгаануудыг хэлж ойлгуулах хэрэгтэй. Хоёр хөл дээрээ бат зогссоноор хүнд үеүүдийг даван гарна.23-наас 11-р сарын нэгэн хүртэлх хугацаанд та бүх юман дээр өөртөө итгэлтэй байгаарай. Нар Хилэнцүүдийн эгц дээрээс тусч байх болно. Нум Гэр бүлийн амьдрал уур амьсгал тун чухал санагдаж эхлэх тул ихэвчлэн гэрээсээ гаралгүй өнжинө. Орчноо сайжруулах тал дээр анхаарч эхэлнэ. Таны эргэн тойрон дахь бүх зүйл хурдан хэмнэлтэйгээр үргэлжилж байна. Үүнийг амжилттайгаа давж гарах зөв арга бол сайтар унтаж амрах. Энэ сард танд хоёр зүйл дээр асуудал гарч магадгүй. Уг гарвалыг нь тогтоож чадвал түүнээс мултрах замыг олно. Эхнийх нь таны олонтой харилцах харилцаан дээр үүссэн проблем байх болно. Харин хоёр дахь нь таны хайртай хүнтэй холбоотой. Та хоёрт амьдрал том шалгуурыг бэлдэж байна. Хүмүүсийн үгийг сонсохоос бүү цааргал. Түүнээс гадна бэлэн биш санагдсан зүйлдээ бүү яар. Цаг нь болсон гэх тэр л мэдрэмжийг хүлээ. 20-ноос хойш та улам бүр гэртээ шигдэх нь яг л амралт мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ажлын газрынхан тань танд талархалтай хандана, эерэг сэтгэлээ бүү гээ. Хийсэн зүйлийнхээ үр шимийг тэр чигт нь хүртэнэ. Матар Хэн нэгэн танд шинэ амьдралыг авчирна. Та өөрийн шүтлэг, боловсрол, аялалын талаар бодож эхэлнэ. Ахмад настны үгийг сонс. 16-наас хойш таны санхүүгийн байдал хүндэрч магадгүй. Орлого зарлагаа тооц. Сонсож байгаа зүйлдээ бага итгэж, мөнгөтэй холбоотой нууцаа дотроо хадгал. Дэндүү их ачаалал авах нь, өөрийгөө юунд ч хүрч чадахгүй мэтээр бодоход хүргэнэ. Өөрийгөө үнэл. Та чадна. Хошин шогийн тоглолт үзэж сэтгэл санаагаа сэргээ. Хайр дурлалын харилцаа таны хүссэнээр болохгүй байвал үзэл бодолоо чөлөөтэй илэрхийл. Хурааж хуримтлуулсан мөнгөндөө гар хүрч болохгүй. Тан найзууд, гэр бүлийнхэн таньд найдаж байгаа. Тэдний сэтгэл рүү бүү ус цац.
Хумх Хэрэв та бодит, тогтвортой харилцааг хүсч байвал замдаа тулгараад байгаа саад бэрхшээлийг өөрийнхөө гараар авч хаях л хэрэгтэй. Үзэл бодол нийлдэг найзуудтайгаа цагийг өнгөрөө. Таны хийсэн юм бүхэн амжилтанд хүрнэ. Өнгөрсөн сард та мөрөөдлийнхөө талаар нухацтай бодсон. Энэ сард түүнийгээ биелүүлж эхлэх цаг. Та гялалзаж, бусдыг өөртөө татах болно. 11-нээс хойш үг яриандаа анхаараарай. 12-ны өдрийн ойролцоо таны нүдийг булаах сайхан хүнийг олж харна. Тэр магадгүй таниас насаар ах/ эгчмэд хүн байх болно. Түүний таниас илүү ухаантай, чадварлаг байдал нь сэтгэлийг тань догдлуулна. Таныг унагаахыг л хүсдэг хорон санаатай хүмүүсээс хол бай. Загас Таны санааг амраахад маш олон шинэ зүйл хэрэгтэй байна. Шинэ үс засалт, шинэ амраг, эсвэл шинэ ажил гэх мэт. Ажлын шаардлага улам өндөрсч та өмнөхөөсөө илүү завгүй болох вий. 20-ноос хойш таны эрч хүч дахин сэлбэгдэнэ. 11-нээс хойш архи тамхи, согтуурулах ундааныхаа хэрэглээнд хянамгай ханд. Жижиг ч бай эрүүл мэндийнхээ асуудалд анхаарал хандуул. Өдөр бүрийнхээ амьдралын хэв маягийг эрүүл болго. Энэ сард таны романтик байдал ихэснэ. Шинэ ажил нь танд илүү их хариуцлагыг авчрана гэдгийг ухамсарлаарай. Санхүүгийн тал дээр бага зэрэг хүндрэл үүсч магадгүй учраас юунд мөнгөө үрэхээ сайтар бод. Дэндүү том юманд зорих нь урам хугаралтыг авчирч магадгүй. Агуу санаанууд энгийн байдгийг ойлго.