Хонь Олон хүн хамарсан шоу цэнгээнийг Хоньгүйгээр төсөөлөхийн аргагүй! Чанга дуу гарсан, зугаа цэнгэлийн оргил гэж хэлж болох шоунд өөрийн биеэр очих нь тэдний байгалиас заяасан дадал зуршил юм. Тэд гэртээ байхаас маш их уйддаг. Нас биед хүрч, хариуцлага улам ихтэй болсон ч гэсэн Хонинууд залуустай хамт эрч хүчийг мэдрэхийг хүсдэг. Тийм ч учраас тэд үргэлж шоу цэнгээн хаана, хэзээ болохыг эрэл хайгуулж хийдэг. Зугаацахаас хэзээ ч буцахгүй! Нум Тэд бол гадагшаа хүмүүс. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно. Дүрэм ёсоор Нумууд шоуг эхлүүлдэг хүмүүс. Тэд найзуудаа уруу татна. Заримдаа бүр огт танихгүй хүмүүстэйгээ хүртэл шоун дээр анд найзууд болчихсон явж байх нь бий. Тэд шоу цэнгээнээс баяр баясал, кайф мэдэрч чаддаг! Жинлүүр Нийтч байх, хүмүүстэй танилцах эсвэл хамтдаа баяр тэмдэглэх нь Жинлүүрүүдэд таалагддаг. Гэртээ эсвэл оффис дээрээ байгаа эсэх нь тэдэнд хамаагүй – шоу болох гэж байгааг мэдэх юм бол, шууд л гараад явна гэж мэд. Хамгийн чухал зүйл гэвэл, тэр шоудахдаа дотнынхоо найзуудгүйгээр хэзээ ч явдаггүй. Учир нь тэдэнд зүү орох зайгүй найзуудтайгаа цуг шоудаж, дуулж, бүжиглэх нь цэнгэлийн дээд хэлбэр гэсэн үг. Үүр цайлгах нь тэдэнд асуудал биш!
Арслан Энэ ордод төрсөн хүмүүс олон найз нөхөдтэй, танилуудтай. Учир нь тэд бусадтай хэрхэн учир зүйгээ ололцохоо маш сайн мэддэг. Бүх баяруудаар Арслангууд цагийг дуу шуутай өнгөрөөж, бусдын анхаарлын төвд байхыг хүсдэг. Яагаад гэвэл тэр өөрийг нь хүрээлж буй хүмүүсгүйгээр амьд явж чадахгүй. Тэгээд ч бусад хүмүүс Арслангуудын байгаа байдалд татагддаг. Өөрөөр хэлбэл, хаана шоу цэнгээн болох гэж байна, тэнд Арслан байхгүй л бол утгагүй санагдах нь бий. Ихэр Нийтэч, сониуч зантай Ихрүүд шоуг алгасна гэж бараг байхгүй! Түүгээр зогсохгүй, энэ ордынхон өдөр бүр шоудсан ч уйдаж залхахгүй. Шоу цэнгээнийг тэд эергээр хүлээж авна. Яагаад гэвэл тэдэнд нэгэн хэвийн амьдрал таалагддаггүй. Түүнчлэн, Ихрүү үргэлж шоу цэнгээн дээр байгаа хүмүүсийг хөгжөөж, шөнийн турш баяр хөөр бэлэглэдэг. Та энэ жагсаалтад багтсан байна уу? Тантай яг таг таарч байна уу? Дээрх ордуудад төрсөн шоучин найзуудаа MENTION хийж, энэ мэдээг сонирхуулаарай. Тэдэнд сонирхолтой санагдах нь гарцаагүй!